“CU” Монголд гэрээсээ төөрсөн хүүхдүүдэд туслах аян эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-06-14 17:10:40

СӨҮЛ. /Korea Bizwire/. БНСУ-ын “CU” ая тухтай сүлжээ дэлгүүр Монголд гэрээсээ төөрсөн хүүхдүүдэд туслах аян эхлүүлснээ мэдэгджээ.


CU” сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг хариуцдаг “BGF Retail” компанийн мэдээлснээр,  “Чамд тусалъя” аяныг Монголд өрнүүлж эхэлсэн байна.


Энэхүү аян нь төөрсөн хүүхдүүдийг өөрт ойр байрлах “CU” дэлгүүрт хүргэж өгөхийг олон нийтэд уриалах бөгөөд дэлгүүрийн ажилтнууд цагдаа нарыг ирэх хүртэл хүүхдүүдийг харж хандах юм. Ийм аяныг БНСУ-д 2017 оноос өрнүүлж байжээ.


Тодруулбал, хэрэв төөрсөн хүүхэд “CU” дэлгүүрт ирэх юм уу “CU”-гийн ажилтан ийм хүүхдийг олбол дэлгүүрийн зүгээс цагдаагийн газарт мэдэгдэж, цагдаа нарыг эсвэл асран хамгаалагчийг нь ирэх хүртэл харж хандах ажээ.


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод одоогийн байдлаар “CU”-гийн 110 дэлгүүр үйл ажиллагаа явуулж байгаа нь тус хот дахь цагдаагийн газруудын тооноос /30/ гурав дахин илүү байгаа юм байна. 

Холбоотой мэдээ