Бамбарууш нэг дахин жин нэмжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-06-14 18:14:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд 5 дугаар сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирсэн. Түүнийг байгальд нь тавьсан боловч буцаж ирээд байсан тул БОАЖЯ, аймгийн БОАЖГ-аас өгсөн зөвлөмж, чиглэл, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр бамбаруушийг нэг сар тэжээн амьдрах чадвартай болохоор нь буцааж тавихаар шийдвэрлэн тэжээж байгаа. Бамбарууш тухайн үед зургаан кг жинтэй байсан бол өнөөдөр жинлэхэд 12,6 кг болж нэг дахин жин нэмсэн байна. Мөн хүзүүвчийг нь солиход маш их уурлаж, бяртай болсон байна гэдгийг Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч Г.Баярбат хэллээ.


Холбоотой мэдээ