Гашуун сухайт боомт цэцэрлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-06-14 20:04:01
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт цэцэрлэгтэй боллоо.
Гашуун сухайт хилийн боомтод 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж, улсын комисс хүлээн авлаа. Тус барилгыг орон нутгийн компани болох "Энхбодиз" ХХК 687,0 сая төгрөгөөр барьж гүйцэтгэв. Тоног төхөөрөмжийг орон нутгийн төсвийн 96,0 сая төгрөгөөр "Их залаат хайрхан" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж, нийлүүлсэн байна. Алслагдсан бүс нутаг хилийн боомтод ажиллаж амьдарч байгаа иргэдийн хүүхдүүд хөгжих сайхан боломж ийн бүрдлээ. Ундны цэвэр ус, халаалтын асуудлыг Ханбогд сум хариуцаж энэ оны 8 дугаар сарын 1- нээс өмнө шийдэх, ажиллах боловсон хүчин, үйл ажиллагааны зардлыг БСУГ шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллахаар боллоо.
Холбоотой мэдээ