Ерөө суманд ковидын тасаг шинээр нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-15 10:20:58

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Ерөө суманд 21 ортой Ковидын тасгийг шинээр нээлээ. Ерөө сумын Эрүүл мэндийн төвийн дэргэдэх энэхүү тасаг нь Сэлэнгэ аймагт нээгдэж байгаа гурав дахь тасаг болж байгаа юм.

Тус аймгийн Онцгой комиссоос үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан орон нутагт хурдацтай тархаж байгаа халдварын голомтыг цаг алдалгүй богино хугацаанд хумих үүднээс энэхүү шийдвэрийг гаргажээ. Тус тасагт Хүдэр суманд сүүлийн нэг өдөрт батлагдсан 11 тохиолдлыг шилжүүлэн, тусгаарлан эмчлэх ажиллагааг өчигдрөөс эхлүүлсэн байна. Эмчлүүлэхээр ирсэн иргэдийн дийлэнх тохиолдол нь бага, өсвөр насны хүүхдүүд байгаа ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ