Зургаан суманд 59 тохиолдол нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-15 10:59:24

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт шинжилсэн 590 сорьцоос 59 тохиолдол батлагджээ. Тодруулбал: Цэнхэр 6, Эрдэнэбулган 18, Хайрхан 8, Хашаат 14, Хотонт 3, Төвшрүүлэх 10 байна. Батлагдсан нийт тохиолдол 709 боллоо. 

Өчигдөр 14 хүн буюу аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2, Өгийнуурын эмнэлгээс 3, Ихтамирын эмнэлгээс 9 хүн эдгэрч гарснаар нийт 709 тохиолдлын 409 нь буюу 57,6 хувь нь эдгэрсэн.

Эмчлүүлж байгаа 292 байгаа ба аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 138, Өгийнуур суманд 2, Ихтамир суманд 36, Жаргалант 4, Хайрхан 21, Хашаат 41, Төвшрүүлэх 14, Өндөр-Улаан 5, Хотонт 12, Чулуут 13, Цэнхэр 6 иргэн байна. Улаанбаатар хотод 2, гэрээр 1 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдал: Хөнгөн 276, хүндэвтэр 16 байна. 

Өчигдөр батлагдсан Эрдэнэбулганы 3, Төвшрүүлэхийн 2 тохиолдол, нийт 5 өвчтөн хэвтээгүй байна.

Ойрын хавьтал - 5165 /Нийт өссөн дүнгээр, урд өдрийнхөөс 153-аар өссөн/

Гэрийн тусгаарлалтад – 1322 /Урд өдрийнхөөс 51-ээр буурсан/


Аймгийн хэмжээнд 23 цэгт вакцин хийж байна. 06.15-ны 00:00 цагийн байдлаар I тунд – 49926, II тунд – 43869 хүнийг дархлаажуулаад байна.

Сүүлийн 24 цагт 29 обьектын 2166 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.


Холбоотой мэдээ