Аймгийн төвд коронавирусний халдварын 7, хөдөө сумдад 3 тохиолдол батлагдлаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-15 11:25:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 10 хүн коронавирусний халдвар авсан нь батлагдаж, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 77 боллоо.

Дээрх тохиолдлуудын 2 нь Цэнгэл сумаас бүртгэгдсэн. Тэд энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотоос онгоцоор аймгийн төвд ирж халдвартай болох нь батлагдсан голомтын ойрын харьцагчид аж.

Мөн Ногооннуур сумаас 1 тохиолдол батлагдсан. Тухайн иргэн хэд хоногийн өмнө Улаанбаатараас ирж гэрийн ажиглалтад байжээ. 

Үлдсэн 7 тохиолдол Өлгий хотод бүртгэгдсэн бөгөөд 4 нь аймгийн төвийн голомтын ойрын харьцагч, 3 нь Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс байна.

Хөдөө сумдад бүртгэгдсэн тохиолдлуудыг харьяа сумын эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийж эхэлжээ.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ногооннуур сумын Онцгой комисс хуралдаж, өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн энэ сарын 20-ны өдрийн 23:00 цаг хүртэл аймгийн төв болон бусад сумаас орох хөдөлгөөнийг хязгаарласан. Харин Цэнгэл сумын удирдлагууд хязгаарлалтын дэглэм тогтоосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй ажээ. 

Холбоотой мэдээ