Сүхбаатар дүүрэгт 720 суудалтай сургууль барьж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-06-16 09:27:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй бага, дунд сургуулийн барилгын ажил эхэлж, гүйцэтгэх шатандаа явж байна.


Тус барилгад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийж буй. Энэхүү сургуулийн барилгыг гурван давхар, 720 хүүхдийн суудалтай байхаар төлөвлөжээ.


Тус хороонд улсын сургууль байхгүй бөгөөд сургуулийн насны 1471 орчим хүүхэд амьдардаг. 720 хүүхдийн суудалтай шинэ сургууль барьснаар хүүхдүүд харьяа орчиндоо тав тухтай нөхцөлд суралцах боломж бүрдэх юм.

Зураг төслийг гүйцэтгэгчээр “Ньюкон”, гүйцэтгэгч байгууллагаар “Дарцагт ноёд групп” ХХК ажиллаж байгаа аж.


Холбоотой мэдээ