ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдад тэтгэлэг олгоно

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-16 13:02:59

Ховд /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Бямбацогт элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) 800 оноо авсан Ховд аймгийн сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг (бүтэн) олгохоор болжээ. 

Ховд аймгийн хэмжээнд 2021 онд нийт 1100 гаруй сурагч ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа. Иймээс энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгөөд 800 оноо авсан бүх сурагчид нэг жилийн сургалтын төлбөрийг 100 хувь олгоно гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд танилцууллаа.   

Мөн тус шалгалтад хамгийн өндөр оноо авсан 20 хүүхдэд тус бүр 1.0 сая төгрөгийн урамшуулал олгох аж.  

Одоо элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын үйл ажиллагааг зохион байгуулахад 14 хоногийн хугацаа үлдээд байна.

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилгоор жил бүр элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) зохион байгуулдаг. 

Тэгвэл 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг өгөхөөр Ховд аймгийн хэмжээнд 1200 гаруй суралцагч бүртгүүлжээ.    

Холбоотой мэдээ