Цэвэр усны шугам шинэчлэх ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-06-16 15:36:19

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Энэ онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд өрнөж байгаа бүтээн байгуулалтын зарим ажлаас тоймлон танилцуулья.

Төмөр замын байгууллагын эзэмшлийн цэвэр усны шугам дээр 250 м3 хоёр ширхэг усан сан ашиглалтад орох бол Сүмбэр сумын II, III багт 2484 м2 явган хүний зам, Найрамдал хотхоны I байрны 980 м2 гадна авто зогсоол, 840 м цэвэр усны шугам, нэг ухаалаг худаг, Сүмбэр сумын III багт шинэ замын дагуу гэрэлтүүлэг, аймгийн Цагдаагийн хэлтсийн шинэ барилгын ажил зэрэг бүтээн байгуулалт өрнөж байна. 

Мөн аймгийн Онцгой байдлын газарт уурын ариутгалын автомашин, аймгийн Тохижилт сүмбэр ОНӨААТҮГ-т зам цэвэрлэгээний автомашин худалдан авч хүлээлгэн өгсөн аж. Сүмбэр сумын иргэд 24 цагийн хэрэглээний халуун, хүйтэн ус хэрэглэдэг бол багийн гэр хорооллын айл өрхийг ч цэвэр усны шугамд холбосон аж.

Холбоотой мэдээ