Автобусаар ирсэн нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-06-16 16:19:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд коронавируст халдварын 415 тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар голомттой бүс нутгаас ирсэн 2092 иргэн гэрийн хяналтад байна. Өнөө өглөөний 9.00 цагт автобусаар ирсэн зорчигдоос нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тул иргэдийг тусгаарлаад байна. Эрсдэл өндөр байгаа учраас иргэдийг олон нийтийн газраар зорчихгүй байх, амны хаалт тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

 

Холбоотой мэдээ