"Ногоон хөгжил үндэсний нэгдэл", "Хай би ойл"-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-16 18:27:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 33 ХК-ийн 543.551 ширхэг хувьцаа арилжив. Нийт арилжсан хувьцааны дүн 211,388,671.79 төгрөг болжээ. Арилжаагаар 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" (JLT+14.17%) болон "Хай би ойл" ХК (HBO+13.80%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" (EE -14.98%) болон "Ган хийц" ХК (GHC-14.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 69,234 нэгж эрхийг 15.7 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2 үнэт цаасыг 200 мянган төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 1.76 хувиар буурч, 32653.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,683,094,472,599 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ