Төрийн алба хаагчдыг сургагч багшаар бэлтгэлээ

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2021-06-16 19:11:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн ОУБ”-ын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөлтэй хамтран иргэдэд  гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг түгээх “Сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.


Тус сургалтад төрийн албаны найман алба хаагч хамруулж, иргэдэд сурсан мэдлэгээ түгээхэд хэрэглэх “Бэлэн бай” сургалтын  багцын хэрэглэгдэхүүнийг гардуулан өгсөн юм.


Мөн энэ онд сургагч багш нарын зохион байгуулах сургалтын үйл ажиллагааны  төлөвлөгөө боловсруулж “Батламж” гардууллаа.

Д.Урансолонго

Холбоотой мэдээ