Албан хэрэгцээнд ашиглах автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-06-16 19:19:24

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар албан хэрэгцээндээ “Dongfend” маркийн автомашинтай боллоо.

Дээрх машин усыг нарийн тоосруулж шүрших зориулалттай таван тоннын багтаамжтай ёмкосттой бөгөөд 30-35 м өндөрт шүрших боломжтой, 360 градус эргэдэг, урд болон хоёр хажуу талаар ус шүрших нэмэлт тоноглолтой, нийтийн эзэмшлийн талбайд цэцэрлэгжүүлэлт, ариутгах зориулалттай шүршигч автомашин юм.

Мөн аймгийн “Тохижилт сүмбэр” ОНӨААТҮГ-т 1.25 тонн даацтай, цагт 1,8 метр өргөнтэй 18000м2 талбайг цэвэрлэх, хог, усны нэмэлт тоноглолтой, бүрэн автомат нийтийн эзэмшлийн талбай цэвэрлэгээний бичил машиныг өнөөдөр тус тус гардууллаа.

Дээрх машинуудыг аймгийн 2021 оны Авто замын сан, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан байна.

Албан хэрэгцээндээ машинтай болсноор ажиллах нөхцөл байдал, техник хангамж сайжирна гэж албаныхан мэдээлэв. 

Холбоотой мэдээ