Мал төллөж дуусахад цөөн хоног үлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-23 20:49:48
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймаг 1987750 хээлтэгчээс 1 сая 796 мянга 826 төл бойжуулж байна.

Одоогийн байдлаар ингэ-472, гүү-52595, үнээ-74722, хонь-910199, ямаа-558838 тус бүр төллөснөөс ботго-470, унага-52026, тугал-73964, хурга-904005, ишиг-554104 буюу бойжилт дунджаар 99 хувь байгаа бөгөөд төллөлт дуусахад цөөн хоног үлджээ.

Бүх төлөө эсэн мэнд торниулвал улсад малынхаа тоог ахиулах урьдчилсан тооцоо байгааг албаныхан хэлж байна.


                               Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ