Цар тахлаас хүүхдээ хамгаалахыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-06-18 13:26:36

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас нийт эцэг эхчүүдэд хандан хүүхдүүдээ хамгаалахыг уриаллаа.

Тус аймгийн хэмжээнд 30 гаруй хүүхэд коронавирусний халдвар авч эмчлүүлж байна. Халдвар авсан хүүхдүүдийн ихэнх нь 5-14 насныхан байгаа юм. Манай улсад хүүхдийн вакцин хийж эхлээгүй байгаа тул бяцхан үрсээ цар тахлаас хамгаалах зайлшгүй шаадлага байгааг анхаарууллаа. Иймд хүүхдийн өвчлөл зөвхөн эцэг эх, асран хамгаалагчдаас шалтгаалах тул онцгой анхаарах хэрэгтэй байгаа юм. Хүүхдийг гадаа гаргаж тоглоомын талбайд тоглуулахгүй байх, гарыг нь тогтмол угаалгах, гэртээ тогтмол агааржуулалт хийж халуун хоол, цай өгч хараа хяналтаа байлгах нь чухал байна. Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас гудамж талбай, тоглоомын газруудад санамж сэрэмжлүүлэг нааж, иргэдээ анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

Холбоотой мэдээ