Олон жил хуримтлагдсан хур хогийг цэвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын гуч гаруй жил болоод байгаа хур хог буюу нийтийн эзэмшлийн гудамж талбай, айл өрхийн хашаанд хаясан дахин ашиглах боломжгүй автомашины кабин, төмрийн хог хаягдлыг цэвэрлэх ажил өрнөж байна.
Хуримтлагдсан хогийг “И Пи Эс” ХХК,
“Бугат-Алтай” ХХК жижиглэн устгалд оруулж байгаа аж. Сумын
Засаг даргын энэ оны А/138 тоот захирамжаар “Цэмцгэр Замын-Үүд” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд тус сумын айл өрх, аж ахуй нэгжүүд идэвхтэй оролцож байна.