В.Путин Төрийн Думын сонгуулийг товложээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-06-18 10:06:12

МОСКВА. /RT/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Төрийн Думын VIII удаагийн хурлын депутатуудын сонгуулийг энэ оны есдүгээр сарын 19-ний нэгдсэн санал хураалтын өдөр товлох зарлигт гарын үсэг зуржээ.


Уг баримт бичиг албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болсон байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг зургаадугаар сарын 17-нд хууль эрхзүйн мэдээллийн албан ёсны хуудсанд нийтэлжээ.


2021 оны нэгдсэн санал хураалтын өдөр Төрийн Думын сонгуультай зэрэгцэн ОХУ-ын есөн субъектын тэргүүн нарын болон 39 бүс нутгийн парламентын шууд сонгууль болно.

Холбоотой мэдээ