Гурван улсын хооронд эдийн засгийн зурвас бий болгох талаарх гэрээнд гарын үсэг зурлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭТАШКЕНТ./Sputnik/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар гурван улсын хооронд эдийн засгийн зурвас байгуулахад чиглэсэн хөтөлбөрийг пүрэв гарагт баталлаа.
Талууд мөн гурван улсын гаалийн байгууллагууд хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ хэлэлцээрт зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай тусгажээ.
Узбекистаны нийслэл Ташкент хотноо өчигдөр эхэлсэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр уг гэрээнд гарын үсэг зурсан юм. Дээд хэмжээний уулзалт хоёр өдөр үргэлжилнэ.
ШХАБ бол Орос, Хятад, Казахстан, Киргизстан, Тажикистан бол Узбекистан гэсэн үндсэн зургаан гишүүн бүхий улс төр, эдийн засаг болон цэргийн эвсэл юм.
Беларусь, Монгол, Иран, Афганистан, Энэтхэг болон Пакистан нь тус байгууллагад ажиглагчийн статустай. Харин Азербайжан, Камбож, Армен, Балба, Турк болон Шри-Ланк нь тус байгууллагын яриа хэлцээний түнш билээ.
Пакистан, Энэтхэг болон Иран улс ШХАБ-ын гишүүн болох хүсэлтээ албан ёсоор гаргаад байна.
Г.Доржханд