Нийслэлийнхний 89.3 хувь нь вакцины хоёрдугаар тунг тариулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-18 12:06:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 9618 иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ.


Үүнээс нийслэлд 4046 хүн, орон нутагт 5572 хүн вакцинд хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 966 283  нь эхний тунг, 850 944 хүн буюу 89.3 хувь нь хоёрдугаар тунг тариулаад байна. Орон нутагт вакцины нэгдүгээр тунгаар 937 576 хүн, хоёрдугаар тунг 833 343 хүнийг дархлаажуулаад байна.

Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 903 859 хүн, хоёрдугаар тунгаар 1 684 287 хүнийг дархлаажуулаад байгаа юм.


Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

Ковид-19-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

Дулаан хувцаслах

Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

Эмчийн үзлэгт орох

Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх

Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх

Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх

 

 

 

Холбоотой мэдээ