Ханх суманд 4,4 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-06-18 13:10:36

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар  6 дугаар сарын 17-ны өдрийн  8 цаг  41 минутад  4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээллээ. 

Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 61400 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 210 гаруй  удаагийн хөдлөлт болсон байна.


Холбоотой мэдээ