Согу дүүргээс Хөвсгөлд 20000 ширхэг амны хаалт илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-06-18 19:22:58

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн ажиллаж буй орнуудын нэг бол БНСУ-ын Тежон хотын Согу дүүрэг. Тус дүүрэгтэй 2011 оноос хойш хамтын ажиллагааны гэрээ байгуулж, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж байна. 

Сүүлийн үед Хөвсгөл аймагт коронавируст халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед Согу дүүргээс аймгийн ИТХ болон ЗДТГ-т нийт 20000 ширхэг амны хаалт илгээснийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан аймгийн Онцгой комисс, Шуурхай штабт хүлээлгэн өглөө.

Энэ онд найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгаа юм. Ойн хүрээнд Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад солонгос хэлний анхан шатны мэдлэг олгох цахим сургалтыг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Согу дүүргийн ЗДТГ хамтран зохион байгуулж,  сургалтыг мэргэжлийн солонгос хэлний багш удирдан явуулж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ