Коронавируст халдварын 34 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-18 16:57:37

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны зургаадугаар сарын 18-ны байдлаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын хэмжээнд "Ковид-19" халдварын батлагдсан 34 тохиолдол бүртгэгдээд байна.

Сумын хэмжээнд гэрийн ажиглалтад 196, тусгаарлах байранд есөн иргэн байна. Коронавируст халдварын шинжилгээг Даланжаргалан сумын Олон-Овоо багт Чулуунзаводын үйлдвэрийн сургалтын төвд, Цомог багт "Болор-2" рестораны үүдэнд тус тус авч буй.

Сумын иргэдээс түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй авч байгаа ба эерэг гарсан тохиолдолд PCR шинжилгээ авч байгаа юм.

Холбоотой мэдээ