Даланжаргалан суманд тэг зогсолт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-18 17:13:30

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд коронавирусний халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан сумын Засаг дарга захирамж гаргаж, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 15-ны 06.00 цагаас зургаадугаар сарын 22-ны 06.00 цаг хүртэл  тэг зогсолт хийж байна.

Тэг зогсолт хийж буй учраас Олон-Овоо багийн иргэдийн ундны усыг хүргэлтээр түгээж буй. Нэг удаагийн хүргэлтээр 40 өрхөд ус өгч байна.

"Ковид-19" халдварын тархалт ихэссэнтэй холбогдуулан шатахуун түгээх станц, банк, худаг, худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйтгэл хийжээ.

Зургаадугаар сарын 18-ны байдлаар Даланжаргалан сумын хэмжээнд "Ковид-19" халдварын батлагдсан 34 тохиолдол илрээд буй.

Холбоотой мэдээ