НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-06-18 19:50:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын энэ оны 5 дугаар сарын сугалааны тохирол энэ сарын 20-ны ням гарагт болох талаар татварын байгууллагаас мэдээллээ. Ээлжит хонжворт энэ оны 5 дугаар сарын 1-31-нд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд хамрагдах тул бүртгүүлэхийг мэдээлж байна. 6 дугаар сарын 19-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн супер хонжвор 40 сая төгрөг байна. 


Холбоотой мэдээ