Батлагдсан тохиолдлын 30 гаруй хувийг 17 хүртэлх насны хүүхэд эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 9 тасагт
нийт 280 батлагдсан тохиолдол, 20 ойрын хавьтал байна. Эдгээр батлагдсан
тохиолдлын 30 гаруй хувийг 17 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа аж. Мөн аймгийн Нэгдсэн
эмнэлгийн Ковидын тасагт хүнд тав, хүндэвтэр 10 хүн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагийн мэдээллээр Сэлэнгэ аймагт 54 тохиолдол батлагдсан байна. Эдгээр нь Алтанбулаг суманд нэг, Баянголд долоо,
Сүхбаатарт 16, Сайханд хоёр, Мандалд 13, Хэрх тосгонд нэг, Орхонтуул суманд гурав, Рашаант
тосгонд нэг, Хүдэр суманд тав, Ерөө суманд гурав, Бугант тосгонд нэг, Жавхлант суманд нэг тус
тус батлагдсан байна. Батлагдсан
тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж
тусгаарлалтад байсан. Мөн
шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд байна хэмээн аймгийн ЭМГ-ын Тусламжийн
хэлтсээс мэдээллээ.