“Солонго” хорооллын орчны тохижилтыг сайжруулах аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-06-19 13:22:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын Захирагч Д.Чинзоригийн санаачилгаар “Солонго” хорооллын орчны тохижилт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хийх аяныг эхлүүллээ.

Энэхүү аяны хүрээнд Солонго хороололд байрладаг Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, дөрөвдүгээр сургууль, Солонго дулааны станц, 11 дүгээр цэцэрлэгт орчны тохижилт сайжруулах албан мэдэгдэл хүргүүллээ. Аян хэрхэн өрнөж байгаатай хотын захирагч Д.Чинзориг өөрийн биеэр очиж танилцан,  тохижилттой холбоотой үүрэг чиглэл өгчээ.

Үүний дагуу дээрх байгууллагууд орчны хог хаягдлаа цэвэрлэх, авто машины зогсоол хийх, ногоон байгууламжийн усалгаа, цэвэрлэгээ, хороолол тойрсон овгор шороо, орчны чулууг цэвэрлэх гэх мэт ажлуудыг хийсэн байна. 

Холбоотой мэдээ