В.Путин вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг уриалжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-06-20 10:36:35

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баярынх нь өдөр эмнэлгийн ажилтнуудад хандаж үг хэлэхдээ вакцинжуулалтын хэмжээг нэмэгдүүлэх бүх боломж байгааг мэдэгджээ.


ОХУ-ын төрийн тэргүүн одоо бүх хүчин чармайлт, нөөц бололцоогоо КОВИД-19-тэй тэмцэхэд төвлөрүүлэх нь чухал байгааг онцлон тэмдэглэв. 


"Одоо бидний нийтлэг үүрэг бол иргэдээ коронавирус болон түүний үр дагавраас хамгаалахад бүхий л хүч, нөөц бололцоогоо төвлөрүүлэх явдал юм" гэж Путин цохон тэмдэглэжээ.


ОХУ-ын удирдагч одоо тус улсад коронавируст халдварын эсрэг дөрвөн вакцин байгааг, мөн шинэ вакцин гарган авах үргэлжилж байгааг дурдсан байна.


Тэрбээр эрүүл мэндийн үзлэгийн хөтөлбөрийг өргөжүүлж, зүрх судасны өвчин, хорт хавдар, дотоод шүүрэл болон бусад өвчтэй хүмүүст цаг алдалгүй тусламж үзүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэжээ.


ОХУ-ын шадар сайд Татьяна Голиковагийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд тус улсад хоногт хийж буй коронавирусний вакцинжуулалтын хэмжээ тав орчим хувьтай байна. Москва муж, Сахалин, Москва хотод вакцинд хамрагдах иргэдийн тоо эрс нэмэгджээ.


Баасан гаргийн өглөөний байдлаар ОХУ-д 19.7 сая иргэн коронавирусний вакцины эхний тунг, 16.1 сая хүн хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн байна. 

Холбоотой мэдээ