Завханы 11 суманд халдвар бүртгэгдээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-20 21:36:56

Завхан/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Завхан аймагт нийт 55 тохиолдол шинээр батлагдаж нийт тохиолдол 737 боллоо.

Шинээр Алдархаан, Цагаанчулуут суманд халдвар бүртгэгдсэн бол Улиастайд хоёр тохиолдол нэмэгдлээ. Мөн уул уурхайн "Баян-Айраг эксплорэйшн" XXК-ийн ажилчдаас 38 тохиолдол нэмэгдэж нийт 60 хүн халдвар аваад байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт нийт 81 хүн эмчлүүлж байна. Харин Хүүхдийн тасагт 39, Тосонцэнгэл сумын эмнэлэгт 21, гэрээр 10 иргэн эмчлүүлж байна. Одоогоор коронавирусний халдвар авч эмчлүүлж буй гурван хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, 34 хүүхэд хөнгөн байна. Улиастай суманд 20, Тосонцэнгэл суманд гурав, Цэцэн-Уул суманд дөрвөн голомт бүртгэгдээд буй. Харин Их-Уул суманд хоёр, Сонгинод  хоёр, Тэлмэнд нэг, Дөрвөлжин суманд таван голомт тус тус бүртгэгдээд байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэл өглөө.


Холбоотой мэдээ