Гурван саяын хоёр азтан тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол өнгөрсөн ням гарагт боллоо. Энэ удаагийн тохиролд энэ оны 5 дугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 32.2 сая баримт хамрагдав. Үүнээ:
- 3 сая төгрөгийн 2,
- 1.5 сая төгрөгийн 25,
- 500 мянган төгрөгийн 281,
- 100 мянган төгрөгийн 2937,
- 30 мянган төгрөгийн 29.075 баримт тохиролд таарч азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 55188247 байв. 40 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 37906174 байв.