Гурав хоног архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх захирамж гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-24 11:12:49

Сонгууль болох гэж буйтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга захирамж гаргажээ.

Сумын Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор тус сумын цагдаагийн хэлтсээс 6 сарын 26-ны өдрөөс эхлэн 3 хоног архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, байгууллагуудыг архи согтууруулах ундаагаар иргэдэд үйлчлэхгүй байхыг анхааруулж байна. Энэ гурав хоногийн хугацаанд захирамж зөрчсөн хүнийг 30-50 мянган төгрөгөөр, ААНБ-ыг 200-250 мянган төгрөгөөр торгож, орлогыг нь хураан авч, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах ажээ.

Сумын даргын энэхүү захирамж нь сонгуулийн үеэр гарч болзошгүй хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гарсан байна.    

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ