Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-23 10:14:27

Ховд /МОНЦАМЭ/. Энэ оны зургаадугаар сарын 28-ны өдөр хүртэлх Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг УЦУОШТ-өөс танилцууллаа.

Энэ сарын 23, 25, 26-нд зарим газраар бага зэргийн бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх төлөвтэй. Өөрөөр хэлбэл, салхи энэ сарын 23, 25, 26-нд зарим газраар 8-13 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруунаас 4-9 м/с байна. 

Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус байна. Бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.  

Холбоотой мэдээ