Нийслэлийн харьяа байгууллагын 20 үйлчилгээг "E-Mongolia" системд оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-23 10:58:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн сангийн Засаглалыг сайжруулах төслийн санхүүжилтээр Нийслэлийн нутгийн захиргааны 8 байгууллагын 20 үйлчилгээг нэмж, төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia системд холбоход бэлэн болжээ.


Үүнд: 

Нийслэлийн Татварын газар

-Сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх

-Орон сууцны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх

Нийтийн Тээврийн үйлчилгээний газар

-Техникийн оношилгоо, үйлчилгээ, засварын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл

-Авто тээврийн хэрэгсэл түүний сэлбэг хэрэгсэл эд ангийн худалдаа эрхлэх зөвшөөрөл

-Авто тээврийн хэрэгсэл түүний эд ангийг хадгалах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл

-Ажилчдын автобус, жолооч бүртгэх үйлчилгээ


Авто тээврийн үндэсний төв

-Жуулчин тээврийн автобус, жолооч бүртгэх үйлчилгээ


Нийгмийн даатгалын ерөнхий газар

-Сайн дурын даатгуулагчаар бүртгүүлэх үйлчилгээ


Нийслэлийн цагдаагийн удирдах газар

-Хяналтын камерын тодорхойлолт гаргах


Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газар

-Дугаарын хязгаарлалтаас түр чөлөөлөх хүсэлт гаргах үйлчилгээ


Онцгой байдлын ерөнхий газар

-Галын аюулгүй байдлын дүгнэлт


Нийслэлийн Эрүүл мэндийн газар

-Эмнэлгийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах

-Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах

-Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах

-Ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт олгох

-Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (шинээр олгох, сунгах)

-Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (шинээр олгох, сунгах)

-Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (шинээр олгох, сунгах)

-Ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (шинээр олгох, сунгах) багтаж байна. 


“Нийтийн хоол, баар ресторан, худалдаа үйлчилгээний чиглэлээр УОК-оос галын аюулгүй байдлын дүгнэлт авдгийг цахимжуулснаар галын аюулгүй байдлын байцаагч олон аж ахуйн нэгжээр явж, дараалал, хүлээлт үүсэх шаардлагагүй болсон. Иргэдийг хамгийн их бухимдуулж, чирэгдэл үүсгэдэг асуудлыг эхлээд зохицуулж байна. Удахгүй нэмж олон үйлчилгээг цахимжуулж “E-Mongolia системд хүлээлгэн өгнө” гэж Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр ярьсныг НЗДТГ-ын Хэвлэл Мэдээлэлтэй харилцах хэлтсийн цахим хуудаснаа нийтэлжээ.


Цаашид Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, ХХМТГ хамтран гэрлэн дохио, авто зогсоолын ухаалаг систем, нийтийн тээвэр, такси үйлчилгээ зэрэг хотын бүх үйлчилгээг цахимжуулахад анхаарах аж. 


Цахим шилжилт төслийн хүрээнд Нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn порталыг  2018 онд нэвтрүүлж, 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг цахимжуулжээ. Үүнийг ашиглан иргэн, хуулийн этгээд төр, нутгийн захиргааны 113 байгууллагын 326 төрлийн үйлчилгээний лавлагаа, хууль, эрх зүйн актын мэдээллийг авах боломжтой болсон.


Энэ оны эхний улирлын байдлаар тус системээр дамжуулан 37 мянга гаруй иргэнд цахим болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан төрийн үйлчилгээ үзүүлжээ

Холбоотой мэдээ