Коронавируст халдварын тохиолдол багасвал аймаг, сумын наадмыг зохион байгуулах боломжоор хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-23 13:14:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдол буурвал ирэх сарын 20-ноос хойш аймаг, сумын наадмыг зохион байгуулах боломжоор хангахыг холбогдох албаныханд чиглэл болгожээ.


Тодруулбал, Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг Улаанбаатар хотод цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Харин Засгийн газрын гишүүд аймаг, сумын наадмыг зохион байгуулах санал гаргасан бөгөөд өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын мэдээллийг сонсож, дээрх чиглэлийг өгсөн байна. Ингэхдээ тухайн аймаг, суманд эрсдэлийн үнэлгээ хийж, тохиолдлын тоог харгалзан үзэх аж.


Холбоотой мэдээ