Сумд орон нутгийн хамгаалалтын сургалтын танхимтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-06-24 12:17:30

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас санаачлан 19 суманд “Орон нутгийн хамгаалалтын сургалтын танхим”-ыг сумдын ЗДТГ-тай хамтран тохижуулж, ашиглалтад орууллаа.

Сургалтын танхимтай болсноор Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн удирдах бүрэлдэхүүн, томилгоот нэгжийн бүрэлдэхүүний сургалтуудыг явуулах орчин нөхцөл бүрдэж байгаа аж.

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Батлан хамгаалахын сайдын Увс аймгийн Засаг даргатай 2021 онд хамтран ажиллах гэрээний дагуу ийнхүү Увс аймгийн ЗДТГ-аас “Орон нутгийн хамгаалалтын сургалтын танхим”-ыг бүх суманд байгууллаа.

 

Холбоотой мэдээ