Баруун-Урт 15, Наран 13, Асгатад 4 тохиолдол бүртгэгдлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-06-24 13:29:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Сүхбаатар аймагт 32 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 774 боллоо.

Тусгаарлах эмнэлэгт 264 иргэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 254, хүндэвтэр долоо, хүнд гурван иргэн байгаа бөгөөд эмчлүүлэгсдийн 70 нь хүүхэд байна гэж ЭМГ-аас мэдээллээ.

Сүүлийн 24 цагт түргэвчилсэн 245, PCR 62 шинжилгээ хийж, 185 сорьцын хариу хүлээгдэж байна. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам 4300 гаруй иргэн ажиглалтад байна.

Аймгийн хэмжээнд хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагын 129 эмч, ажилтан үзүүлж байна.

 

Холбоотой мэдээ