Сант суманд тандалт шинжилгээний өргөжүүлсэн баг ажиллаж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-06-24 22:08:43

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сант суманд 6-р сарын 23-нд эх үүсвэр тодорхойгүй коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор сумын иргэдийг тандалтын шинжилгээнд хамруулах аймгийн Онцгой комиссын шийдвэр гарчээ.

Иймээс өргөжүүлсэн тандалт шинжилгээнд хамруулах ажлыг тус суманд зохион байгуулж байна. Тандалтын багийг аймгийн Онцгой комиссын гишүүн, аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од ахалж, ЭМГ-ын УТХ-ийн дарга Д.Бадмаа холбогдох эмч мэргэжилтнүүдийн хамт ажиллаж байна. Энэхүү өргөжүүлсэн тандалт шинжилгээний багт Оношилгооны 6, Зоонозын өвчин судлалын төв /ЗӨСТ/-ийн ариутгал халдваргүйтгэл, Хяналт зохион байгуулалтын нийт 8 багийн 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ