Энэ жилийн наадмаар өсвөрийн бөхийн барилдаан болохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-06-25 13:30:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос энэ жилийн наадмаар “Ковид-19” цар тахлаас шалтгаалж  өсвөрийн бөхийн барилдааныг зохион байгуулах боломжгүй гэж шийдвэр гаргасан байна.

 

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсыг байгуулсны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан.

 

Уг шийдвэр болон Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос өгсөн чиглэлийн дагуу бөхийн барилдаантай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна. Үүнд:

 

- Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглох бөгөөд “Хүй долоон худаг”-т 7 дугаар сарын 10-12-нд 3 өдөр болно.

 

- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос барилдах бөхчүүдээс ковидийн шинжилгээ авахтай холбогдуулан өгсөн чиглэлийн дагуу наадамд барилдах бөхчүүдийн урьдчилсан бүртгэл, нэрсийг бөхийн дэвжээдээс 6 дугаар 28-ны өдрийн дотор МҮБХ-нд бичгээр ирүүлэх юм байна.

 

- Мөн “Ковид-19” цар тахлаас шалтгаалж өсвөрийн бөхийн барилдааныг зохион байгуулах боломжгүй гэж шийдсэн байна. 

Холбоотой мэдээ