Нийт нутгийн 40 гаруй хувьд зуншлага хэвийн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-25 13:29:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээллээр энэ сарын 20-ны өдрийн байдлаар зуншлага нийт нутгийн 40 гаруй хувьд хэвийн, 10 гаруй хувьд муу, бусад нутгаар дунд буюу ургамлын ургалт удаан байгаа үнэлгээ гарчээ.


Тодруулбал, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нийт, Увс, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнод аймгийн ихэнх, Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговийн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар хэвийн, Өмнөговийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн ганц нэг сумын нутгаар муу, бусад нутгаар өвс ургамал тааруу ургажээ. 

Холбоотой мэдээ