ХКН-ын 100 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд Хятад даяар болж байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-06-25 18:06:40

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Коммунист Нам (ХКН) байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүдийг Хятад улсын өнцөг булан бүрд зохион байгуулж байна.


Бээжин болон Шанхай зэрэг хотод томоохон хэмжээний гэрлийн шоуг саяхан зохион байгуулсан бол өөр хэд хэдэн хотод гэрэлт дронуудаар шоу үзүүлбэр үзүүлжээ.


Хятадын жирийн иргэд ч ХКН-ын энэ түүхэн ойг уламжлалт урлаг соёлын хэлбэрийг ашиглан тэмдэглэж байна. Тухайлбал, Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн оршин суугч бөгөөд Дунчанфу хэмээх модон бараар хэвлэх арга барилыг өвлөгч Гуо Чунькуй нь ХКН-ын түүхийг өгүүлсэн нэгэн бүтээлийг хийхэд гурван жилийн хугацаа зарцуулжээ. 


Мөн Хятадын баруун хойд нутгийн Шэньси мужийн дунд сургуулийн дүрслэх урлагийн багш ХКН-ын 100 жилийн ойд зориулсан 100 метр урт зургийг таван жилийн хугацаанд зурсан бол Хятадын хойд нутгийн Хэбэй мужийн Наньгун хотын сурагчид ХКН-ын түүхээр цаасан хайчилбар урлажээ.


Түүнчлэн уг ойг тохиолдуулан Хятадын газар бүрд урлагийн тоглолт, үзүүлбэрүүд болж байна. Тухайлбал, Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжоу мужийн Лиупаньшуй хотын150 гаруй гал сөнөөгч иргэдтэй хамт дуу дуулсан бол тус мужийн Юйцин хошуунд сурагчид хичээлийнхээ завсарлагын үеэр 100 жилийн ойд зориулан флашмоб хийжээ.



 


Холбоотой мэдээ