Баянхонгор аймагт 48036 саналын хуудас хуваарилагджээ

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2016-06-26 22:30:21

Статистик мэдээгээр Баянхонгор аймгийн хэмжээнд 7 дугаар тойрогт 17290, 8 дугаар тойрогт 17929, 9 дүгээр тойрогт 20680, нийт 55899 сонгогч байна гэсэн мэдээлэл байна. Тэгвэл тус аймагт нийт 48036 саналын хуудас, 5326 шилжин ирсэн сонгогчийн саналын хуудас, 109 санал тоолох төхөөрөмж хуваарилагджээ.

Мөн тус аймгийн хэмжээнд нийт 104 Сонгуулийн санал авах байр ажиллахаар болсон байна.

Сонгуулийн төв байгууллага саналын хуудсыг санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна гэж Сонгуулийн тухай хуулийн 84.13 зүйлд заасан. Мөн Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг тус тус үндэслэн  Сонгуулийн хэсгийн хороодын ахлах зохион байгуулагчид, санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллуулах Мэдээлэл технологийн даамлууд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг  ийнхүү хуваарилсан байна.

Сонирхуулахад, Иргэдийг сонгуульд оролцон, саналаа өгөх боломжоор хангах зорилгоор энэ сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан байна. Мөн энэ сарын 28-ны өдрийн 06.00 цагаас 06 дугаар сарын 30-ны 10.00 цаг хүртэл иргэдэд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай Баянхонгор аймгийн Засаг даргын захирамж гарчээ.
 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ