Халдвар авсан жирэмсэн 20 эх эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-30 21:46:09

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 12 тасагт нийт 413 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна.

Дээрх батлагдсан тохиолдлоос жирэмсэн эх 20, 17 хүртэлх насны 147 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Иймээс эцэг эх, асран хамгаалагчид анхаарал сэрэмжээ өндөрсгөж, хариуцлагатай байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна. Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 85 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрийн 27 нь аймгийн төв Сүхбаатар сумаас илэрчээ.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг илэрч баталгаажсан тохиолдлууд байгаа аж. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт маш хүнд нэг, хүнд дөрөв, хүндэвтэр 30 хүн эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1353 боллоо.

Холбоотой мэдээ