Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг суллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2021-07-05 19:21:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоох тухай 439 дүгээр хаалттай хорих ангийн санал, прокурорын дүгнэлттэй материалыг Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хэлэлцлээ.


Улмаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай хуулийн шаардлага хангасан гэж үзэж хоригдол С.Баярыг 1 жил 2 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаанд хяналт тогтоож Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад хүлээлгэн өгсөн байна.

Холбоотой мэдээ