Авто зам дагуу мэдээллийн самбар байршууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. “Ирээдүйгээ хамгаалъя” уриа бүхий “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2021” аяны үйл ажиллагааг Ховд аймагт зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн тасаг хамтран замын хөдөлгөөнд соёлтой оролцож, өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд зөвлөмж, анхааруулга, уриалга, бусад холбогдох мэдээллийг олон нийтэд үе шаттай түгээж буй.
Мөн аяны хүрээнд өчигдөр
Ховд аймгийн төвийн дөрвөн зам, “Номин” худалдааны төвийн дэргэдэх уулзвар,
олон улсын чанартай АН14 кодтой авто зам дагуу зургаан самбар хийж,
байршууллаа.
Үүнээс гадна Замын
цагдаагийн тасгаас “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2021” аяны хүрээнд дөрвөн
төрлийн 2000 ширхэг зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлэг бэлтгэжээ.
Улмаар авто замын
байнгын хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж
байгаа цагдаагийн алба хаагчид жолооч нарт хүлээлгэн өгч, цагийн тэмдэглэл хийж
байна.
Ингэснээр тээврийн
хэрэгслийн хурдад хяналт тавин, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн
ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил эрчимжсэн
гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Цагдаагийн
байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал,
тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан
сэргийлэх,
хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс хамгаалах зорилгоор “Орон нутгийн
зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж буй.