“POWERLIFTING”-ын тамирчин спортын мастер боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо болсон аймгийн аварга шалгаруулах “POWERLIFTING”-ын тэмцээний үеэр “Сэлэнгэ фитнес” клубын корпус багийн тамирчин н.Батдорж спортын мастер цолоор энгэрээ мялаалаа.
“Зул” фитнес клубээс хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг тэмцээнд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ фитнес”-ийн Корпус баг, “Зул фитнес” клуб, Сайхан сумын “Тэс-2”, “Цагаан-эрэг”, “Орхон” багийн 35 тамирчин оролцож, авхаалж самбаагаа сорилоо. Тэмцээн -75, -85, -95, 95 гэсэн жингүүдэд зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Ингээд -75 кг-ийн жинд “Сэлэнгэ фитнес”-ын корпус багийн тамирчин Д.Алтанцацрал алтан медаль, удаах байранд “Зул фитнес” клубийн тамирчин н.Насанжаргал мөнгөн медаль, гутгаар байранд “Цагаан-эрэг”-ийн тамирчин А.Энхбат хүрэл медаль тус тус хүртжээ.
-85 кг жинд аврагын алтан медалийг “Зул фитнес” клубын тамирчин Т.Ганхөлөг, удаах байруудад Хүдэр сумын тамирчин н.Хүдэржаргал, “Сэлэнгэ фитнес” клубийн Корпус багийн тамирчин н.Батдорж, -95кг жинд тэргүүн байранд “Сэлэнгэ фитнес”-ын корпус багийн тамирчин н.Баатар алтан медаль, “Зул фитнес” клубийн тамирчин н.Анхбаяр, “Орхон” багийн тамирчин н.Мөнхбадрах нар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Мөн +95 кг жинд “Зул фитнес” клубын тамирчин н.Батмөнх алтан медал хүртлээ.
Тэмцээний шилжин явах цомыг “Зул фитнес” клубийн баг тамирчид авлаа.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг