Сураг алдарсан Швейцарь иргэнийг хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-27 15:04:56

Завхан аймгийн Идэр сумын Идэрийн голоор 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн завьтай аялж байсан швейцарийн холбооны улсын иргэн Б / 69 настай, эрэгтэй/ сураггүй алга болсныг ОБЕГ-аас мэдээлж байна.

Тэрбээр  энэ сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Олон голын бэлчир” хэмээх газарт явж байснаас хойш сураг алдарчээ. Гадаадын иргэн алга болсон тухай дуудлага  21-ний өдрийн 14.20 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт анх ирсэн байна. Аймгийн ОБГ-ын алба хаагчид Дэлгэр мөрний “Хилэнт”-ийн гүүрнээс Тариалан сумын Сэлэнгэ багийн нутаг “Нүхтийн үзүүр” хүртэл нийт 300 км усаар эрэл зохион байгуулсан ч түүний сургийг гаргаж чадаагүй байна. Их-Уул сумын Мандал багийн нутаг “Цагаан хад” гэдэг газар Сэлэнгэ мөрөн рүү салдаг хэсэгт завьтайгаа явж байсныг тус багийн малчин М  дурангаар харсан, мөн 10 хоногийн өмнө Их-Уул сумын “Бага-Ац"-ын бирвааз дээр иргэн Б-тай тааралдсан  мэдээлэл байгаа ч эрэлд тус болсонгүй. Одоогоор эрэл Булган аймагт үргэлжилж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ