Яргуйтын цэцэрлэгт 150 хүүхэд хамрагдах боломж бүрдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-07-08 20:03:34
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Баян-Өндөр сумын Яргуйт багт барьж буй 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Тус цэцэрлэгийг 2018 онд барьж эхэлсэн юм.

Яргуйт, Эрдэнэ багт цэцэрлэг байдаггүй учир тус багийн иргэд өөр багийн цэцэрлэгт хүүхдүүдээ хамруулдаг. Тус хоёр багт цэцэрлэгийн насны 400 гаруй хүүхэд бий. Тэгвэл шинээр барьж буй Яргуйтын цэцэрлэгт 150 хүүхэд хамрагдах боломж бүрдэж байна. Уг цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад орно. 

Холбоотой мэдээ