МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг бүртгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр хуралдав.
Хуралдаанаар МАН-ын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын Бага хурлын өнгөрсөн сарын 25-ны XI хуралдаанаас Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгосон үйл ажиллагаа Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрэмд нийцсэн тул намын даргын өөрчлөлтийг бүртгэж шийдвэрлэлээ.
Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн
27.1.5 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн
хүрээлэнгийн захирлаар Н.Отгончимэгийг томилох асуудлыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн
зөвлөгөөнд танилцууллаа.