500 өрх хүнсний талоноор үйлчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-27 17:49:08

Дорноговь аймагт хүнсний талонд  хамрагддаг 400 гаруй өрх байсан бол нэмэлтээр дахин үнэлгээ хийхэд энэ тоо 500 орчим  болж нэмэгджээ.

Улсын нийгэм эдийн засгийн өөрчлөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулж хүнсний эрхийн бичгийн үнийг нэмэгдүүлж сард том хүн 13 мянга, хүүхэд 6300 төгрөгөөр үйлчлүүлж байна.

Дээрх талонд хамрагдсан иргэд хүнсний эрхийн бичгээр импортын бус мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, цөцгийн тос, элсэн чихэр, төмс, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг 10 нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх эрхтэй.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ