Орон нутгийн замд осол гарч 4 хүн нас баржээ

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2016-06-27 18:13:56

Хөдөө орон нутагт өнгөрөгч амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирч, гурван хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. 

Тодруулбал Төв аймгийн Алтанбулаг сум, Аргалант баг “Хүн овоо” гэх газар шороон замд Sonata маркийн авто машины жолооч Х явган зорчигч 1 нас 3 сартай эрэгтэй А-г ухарч байгаад дайрч амь насыг хохироосон хэрэг гарчээ.

Мөн Дорноговь аймгийн Айраг сумын авто замд T.Prius  маркийн автомашин онхолдож зорчигч 51 настай эрэгтэй Э нас барсан, Төв аймгийн Бор нуур сумын нутаг Урьхан зоогийн газраас хойш 1 км-т асфальтан замд T.Nadia  маркийн С жолоочтой авто машин онхолдож  жолооч 26 наастай эрэгтэй С, зорчигч 19 настай эмэгтэй М нарын 2 хүний амь нас хохирч 3 хүн гэмтсэн байна.

Амралтын өдрүүдэд нийслэлд 131 согтуу жолоочийг илрүүлснээс хоёр нь зам тээврийн осол гаргасан байна. Зам тээврийн осолд 28 хүн өртөж, бэртэж гэмтсэнээс 8 нь хүүхэд байжээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ