Орон нутгийн өмчийн тооллого зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-07-16 15:47:25

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга Г.Анхбаярын захирамжийн дагуу сумын хэмжээнд буй орон нутгийн өмчийн тооллогыг зохион байгуулжээ.

ЗДТГ-ын дансанд бүртгэлтэй хоёр тэрбум орчим төгрөгийн үндсэн хөрөнгө болон бусад аж ахуйн материалд тооллого явуулж өмч ашиглалтыг сайжруулах, шилжүүлэх, актлах, нэмж бүртгэх хөрөнгийн саналыг ОНӨГ-т хүргүүлэхээр болжээ.

Холбоотой мэдээ